|
|
|
“Надад мод цавчих зургаан цаг өг. Би эхний дөрвөн цагт нь сүхээ ирлэх болно." - Абрахам Линколин |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,385.18 нэгжид хүрч, 0.32 хувийн өсөлттэй хаагдлаа.
- ХХОАТ-ын тухай Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалтад заасны дагуу Хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны ашигийн хэмжээнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан байдаг. Улсын Их Хурлаас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Уг хуулиар Засгийн Газар, Аймаг, Нийслэл болон Монгол улсад татвар төлөгч нарын үнэт цаасыг борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөхөөр болсон ба тус нэмэлт, өөрчлөлт нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
- Fitch агентлаг Xac Банкны (MSE: XAC) зээлжих зэрэглэлийн үнэлгээг 'B' буюу тогтвортой хэмээн үнэллээ. Монгол улсын системийн нөлөө бүхий таван банкны нэг болох Xac Банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг Монгол улсын эдийн засгийн дунд хугацааны хэтийн төлөв, тус банкны тогтвортой өсөлт үзүүлж буй ашигт ажиллагаа, Монгол улсын банкны салбарын тогтвортой байдал гэх мэт чухал хүчин зүйлүүдийг тусгаж 'B' буюу тогтвортой хэмээн үнэлсэн байна. Xac Банк нь нийт хөрөнгөөрөө 2023 оны жилийн эцэст банкны салбарын 9 хувийг эзэлсэн. Xac Банкны зээл олголт 2023 онд жилийн өмнөх үеэс 34 хувь өссөн. Fitch агентлаг 2024 онд дахин 20 орчим хувийн өсөлт үзүүлэх боломжтой гэж таамаглаж байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 2024 оны эхний хагас жилийг өндөр өсөлттэйгөөр дуусгалаа. Тодруулбал, S&P 500 индекс 14.48 хувь, DJIA индекс 3.79 хувь, NASDAQ Composite индекс 18.13 хувь тус тус өсөлттэй хаагдлаа. Хувьцааны зах зээл түүхэн дунджаа давж өсөлт үзүүлэхэд тус улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийн эерэг байдал, тогтвортой буурж буй инфляцын түвшин, төв банк бодлогын хүүгээ эрт бууруулах өндөр магадлал, компаниудын ашигт ажиллагаа тогтвортой сайн байгаа нь голлох нөлөөнүүдийг үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал эхний хагас жилд хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг дагнаж томоохон технологийн компаниудын хувьцааны ханш өндөр өсөлт үзүүллээ. Мөн геополитикийн эрсдэл өндөр байсан тул уламжлалт, хамгаалалтын хөрөнгө оруулалт гэж яригддаг алтны ханш өндөр өсөлт үзүүллээ.
- АНУ-ын 5-р сарын суурь хувийн хэрэглээний зардлыг илэрхийлэх индекс (PCE) сарын өмнөх мөн үеэс 0.1 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Холбооны нөөцийн сангийн инфляцын чиг хандлагын төсөөлөл авахад ашиглагддаг тус индекс хүлээлтээс бага өссөн нь зах зээлд эрэлт санасныг бодоход бага байна гэх дохиог өглөө. Зах зээлд эрэлт бууралттай байгаа нь инфляцын түвшин бууралттай байх дохиог өгч байгаа юм бидний хувьд Холбооны нөөцийн санг 9-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлттэй байна.
- 2023 оны 3-р сард АНУ-ын бүс нутгийн банкнууд бодлогын хүүгийн түвшин өсөж эхэлсэнтэй холбоотойгоор хөрвөх чадварын асуудалд орж хямралд өртөж байсан билээ. Тэгвэл төв банк өнгөрөгч 7 хоногт арилжааны банкнуудад тавигдах шалгуур үзүүлэлтүүд хөнгөвчлөх тал дээр хэлэлцэж байгаа хэмээн мэдэгдлээ. Энэ нь банкны салбарын хувьцаануудад эергээр нөлөөлж эхэллээ. Мөн төв банк АНУ-ын хамгийн том 31 банк бүгд төв банкны шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг онцоллоо.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Франц улсад сонгуультай холбоотой улс төрийн тодорхойгүй байдлын эрсдэл нэмэгдсэн тул Евро бүсийн хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.72 хувь, FTSE 100 индекс 0.89 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- Франц улсын 5-р сарын инфляцын түвшин 2.6 хувиас 2.5 хувьд хүрч буурлаа. Испани улсын 5-р сарын инфляцын түвшин 3.8 хувиас 3.5 хувьд хүрч буурлаа.
- Герман улсын ажилгүйдэл нэмэгдэж, бизнесийн итгэл үнэмшил муудаж буй нь стагфляцын эрсдэлийг үүсгэж байна. Тус улсын ажилгүйдлийн түвшин 6-р сард 5.9 хувиас 6 хувь болж өслөө. Энэ нь сүүлийн 3 жил гаруй хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын иений ханш суларсаар байгаа нь экспортын дүн болон тус улсын экспортоор орлого олдог томоохон компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлж байгаа билээ. Үүний нөлөөгөөр тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байдалтай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 2.56 хувь, TOPIX индекс 3.12 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Япон улсын төв банк болон АНУ-ын төв банк хоорондын Мөнгөний бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 38 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч суларлаа. 1 ам.долларын 160.8 иентэй тэнцэж олон улсын валютын зах зээл дээр арилжаалагдаж байна.
- Токио хотын 6-р сарын суурь инфляцын түвшин 1.9 хувиас өсөж 2.1 хувьд хүрлээ. Тус улсын зорилтот инфляцын түвшин 2.0 хувь ба төв банкны зүгээс цалингийн үнийн өсөлтөөр дамжсан тогтвортой инфляцын нөхцөл бүрдсэний дараа бодлогын хүүгээ өсгөх хүлээлттэй байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч болзошгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад өнгөрөгч 7 хоногт сөргөөр нөлөөллөө. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.03 хувь, CSI 300 индекс 0.97 хувь тус тус бууралттай хаагдлаа.
- БНХАУ-ын томоохон аж үйлдвэрийн компаниудын ашиг 5-р сард жилийн өмнөх мөн үеэс 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан тухай тус улсын Үндэсний статистикийн хороо Пүрэв гарагт мэдээллээ. Аж үйлдвэрийн салбарын ашигт ажиллагаа нэмэгдсэн нь олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа нь голлон нөлөөлсөн байна.
- БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болсон үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь хөрөнгө оруулагчдын санааг зовниож байна. Засгийн газраас бодлогын арга хэмжээ авсаар байгаа хэдий ч шинжээчид тус улсын эдийн засгийн өсөлт саарах, томоохон хувьцаат компаниудын ашигт ажиллагаа буурах магадлал өндөр байна. Үүнийг дагаж тус улс дахь гадаадын хөрөнгө оруулалт буурсаар байна.
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.40 хувьд хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.97 хувиас өсөж 1.06 хувьд хүрлээ.
- Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.73 хувиас 7.31 хувийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 13.15 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 9.09 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 11.68 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"ГОВЬ" ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА 2024.06.27
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг үндэслэн "Таван Богд Холдингс" ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" хувьцаат компанийн 98,292,837 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 12.60 хувийг худалдан авах санал гаргасан.
Дэлгэрэнгүй |
|
“ГРАНД СИСТЕМС” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА 2024.06.26
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 792 дугаар тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/164 тоот тушаалаар “ГРАНД СИСТЕМС” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 900 төгрөгийн үнэтэй, нийт 675,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 750,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
Түүхий эдүүдийн үнийн өсөлтийн нөлөөгөөр БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг өсөв 2024.06.27
БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын томоохон компаниудын ашиг тавдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар өссөнийг тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээллээ.
Дэлгэрэнгүй |
|
Иен яав? - Япон улс VI/28-наас өмнө интервенц хийх нь “галзуу” үйлдэл болно гэж арилжаанд оролцогчид үзэж байна 2024.06.26
АНУ-ын зургаадугаар сарын хэрэглэгчийн зарцуулалтын мэдээлэл ирэх баасан гарагт гарах товтой байна. Хэрэв хэрэглэгчдийн зарцуулалт буурсан үзүүлэлттэй гарвал энэ нь иений ханшид дахин дарамт болж Японы эрх баригчид интервенц хийхэд түлхэц үзүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа аж.
Дэлгэрэнгүй |
|
|
|